Saturday, January 17, 2009
Sunday, November 30, 2008
Чоно

Догшин хөх тэнгэрийг
Сэрвээн дээрээ шилгээж
Долоон голын жаврыг
Жарттай дотроо гүйлгэдэг
Хээрийн хар салхитай
Хөлөө хурцалж үзэлдэг
Ширхэг цагаан хялганаар ч
Шилгээж байгаад хооллочихдог
Хаад, хаадын хүлгээс
Хар чөдөр болтлоо сунайсан
Дайснаас түрүү сумны зэвийг
Дайр бие дээрээ шалгасан
Тал сарыг хараад
Өөрийгөө гэж улидаг
Тасарч харвасан оддыг
Хэлэн дээрээ тосдог
Улихад нь
Уулс хүртэл жихүүцдэг
Чоно заяанаасаа урваагүй, уйдаагүй
Чоно нэртэй чоно
Ганц дальдирдаг юм нь
Гал...
Сайндаа ч биш
Салхинд ирлэгддэг болохоос
Дулаанд
Дугжрах дургүй заяа нь тэр
Өрөвдөхийг мэдэхгүй ч
Үүрэндээ улай үзээгүй
Анир чимээгүй суйлж сураагүй
Асуух мэт архирдаг
Харь нутгийн чулууг
Шинжиж байгаад мэдчихдэг
Халуун эх нутгийнхаа
Хавханд нь орж баригддаг
Эцсийн нулимсаа
Элгэн чулуундаа шингээдэг
Эрийн хийморийг өдөж асачихаад
Эмээл дээр нь сугсарагддаг
Чоно заяанаасаа урваагүй, уйдаагүй
Чоно нэртэй чоно
Сэрвээн дээрээ шилгээж
Долоон голын жаврыг
Жарттай дотроо гүйлгэдэг
Хээрийн хар салхитай
Хөлөө хурцалж үзэлдэг
Ширхэг цагаан хялганаар ч
Шилгээж байгаад хооллочихдог
Хаад, хаадын хүлгээс
Хар чөдөр болтлоо сунайсан
Дайснаас түрүү сумны зэвийг
Дайр бие дээрээ шалгасан
Тал сарыг хараад
Өөрийгөө гэж улидаг
Тасарч харвасан оддыг
Хэлэн дээрээ тосдог
Улихад нь
Уулс хүртэл жихүүцдэг
Чоно заяанаасаа урваагүй, уйдаагүй
Чоно нэртэй чоно
Ганц дальдирдаг юм нь
Гал...
Сайндаа ч биш
Салхинд ирлэгддэг болохоос
Дулаанд
Дугжрах дургүй заяа нь тэр
Өрөвдөхийг мэдэхгүй ч
Үүрэндээ улай үзээгүй
Анир чимээгүй суйлж сураагүй
Асуух мэт архирдаг
Харь нутгийн чулууг
Шинжиж байгаад мэдчихдэг
Халуун эх нутгийнхаа
Хавханд нь орж баригддаг
Эцсийн нулимсаа
Элгэн чулуундаа шингээдэг
Эрийн хийморийг өдөж асачихаад
Эмээл дээр нь сугсарагддаг
Чоно заяанаасаа урваагүй, уйдаагүй
Чоно нэртэй чоно
Labels:
Шүлэг Яруу Найраг
Хайрын дээд хань минь
nomintalst - hairiin deed hani min.mp3 - Nomin talst
үг. До. Цэнджав ая. Балхжав Дуучин: Номин Талст
Хайрын дээд хань минь
Хайрт минь чи миний амин эрдэнэ
Хань минь чи миний ганцхан амьдрал
Халуухан хайраараа ивээлэн уусъя
Хайлан уясъя хоёулаа хороог туулъя
Хүний хорвоод эрхлэн жаргая
Хүсэл сэтгэлээ хосоороо тэгшхэн амсъя
Халуун мөрийг чинь түшиж явъя
Хайруу хатууг ханиараа би чинь нөмөрлөө
Цэцгийн үнэртэй үдшээ санаъя
Цээжин хайранда ханийгаа тэвэрье
Наддаа эрхэлсэн инээдний цаанаас
Нандин хайрын үгээ хоёулаа дуулъя
Үнсэхийн тоогоор үнэнийг хэлье
Үрийн минь ээж чамдаа хайраа шивнэе
Ижил зүүдээ хоёулаа маная
Эрхэлж жаргасан хайра бусдаас харамлая
Дахилт:
Насны минь хань миний л хайр
Нандин сэтгэлийн уяа минь
Санахын тоогоор хайраа нэмье
Сар жилүүдийн уртыг хамтдаа туулъя
Хоёр сэтгэлийн үдийг сахья
Хорвоод заяасан хувь заяандаа хоёулуу залбиръя
Үрийн бүүвэйг зөөлөн аялъя
Өглөөний нарыг түрүүлж харъя
Хорвоогийн хатууг хамтдаа аргадъя
Хосгүй жаргалаа хоёулаа хамтдаа хуваалцъя
Хүний хорвоод эрхлэн жаргая
Хүсэл сэтгэлийг хоёулаа тэгшхэн амсая
Ижилж зүүдээ хоёлуу маная
Эрхэлж жаргасан хайра бусдаас харамлая
Дахилт:
Labels:
Дууны урын сан
Тэртээ хөндийд бороо цаашилна

Санах л юм, чамайг санах юм
Сарны доогуур гол чимээгүй урсахыг санах юм
Модон гүүр тохойлдоод зогсоход
Мойл нүд чинь сормуусандаа чийгтэхийг санах юм
Тэртээ хөндийд бороо цаашлахад
Тэрлэгийн чинь заамаар туяа гийхийг санах юм
Арилсан борооны солонго гэзэгнээс чинь зүүгдэхэд
Арын ууланд хөхөө донгодохыг санах юм
Чисчүү тэрлэгийн богино хормой задалж
Чилгэр үдэшийн бороонд гүйхийг чинь санах юм
Шанзны чинь эгшгээр гэрэлтэй тооныг чинь олж
Шарилжны дундуур очдог хашааг чинь санах юм
Навчис шуурсан улингарын чөлөөгөөр холдож
Намрын шувууд шиг буцаад ирээгүйг чинь санах юм
Сөхөрсөн согоо шиг чинэрсэн гоолиг биеийг чинь
Цөөрөмд булхах сар шиг ариухан гэж санах юм
Аян холын харгуйд учрахгүй л юмсан чамтай
Алчуур намирах шиг чичрэхээ болио доо гэж санах юм
Сахал байтугай салхинд ч хиртмээр арван найман насыг чинь
Сарниахгүйн эрхээр чамтай уулзахгүй юмсан гэж санах юм
Labels:
Шүлэг Яруу Найраг
Аягач

До.Цэнджав
Аягач болгон
Алиа хөөрхөн ааштай
Алаг нүд нь
Анисгандаа жавартай
Яв ягаан уруул нь янзтай
Хааны урдаас ч Хараастай
Хатанд нь бол
Халгаастай
Баатрын өмнөөс ч дарстай
Ордны аягач од түгэхийг ч мэднэ
Шаа хөшиг Шархийхийг ч сонсоно.
Арслантай алтан тамганд
Адтай хөөрхөн аягач охины
Алганы хээ л үлддэг
Дотроо могойн шүлстэй
Догшин хар дарсыг
Долоон чононод долоолгож дийлэх
Булбарай хөөрхөн аягач охин
Бусдын өмнө харц нь дальдраастай
Нүгэл хураасан нүд нь янзаганых шиг
Аравхан наймтай Аягач охин
Алтай эрээхэй шиг Орноор ниснэ
Шаазан л хагарахгүй бол
Төр хагарах нь хамаагүй
Сар дальдармаар Сайхан охин
Аяган дотроосоо л аз хишиг горьдох l
Хорвоогийн бүх аягач
Хосгүй хөөрхөн амьтад
Алиа хөөрхөн ааштай
Алаг нүд нь
Анисгандаа жавартай
Яв ягаан уруул нь янзтай
Хааны урдаас ч Хараастай
Хатанд нь бол
Халгаастай
Баатрын өмнөөс ч дарстай
Ордны аягач од түгэхийг ч мэднэ
Шаа хөшиг Шархийхийг ч сонсоно.
Арслантай алтан тамганд
Адтай хөөрхөн аягач охины
Алганы хээ л үлддэг
Дотроо могойн шүлстэй
Догшин хар дарсыг
Долоон чононод долоолгож дийлэх
Булбарай хөөрхөн аягач охин
Бусдын өмнө харц нь дальдраастай
Нүгэл хураасан нүд нь янзаганых шиг
Аравхан наймтай Аягач охин
Алтай эрээхэй шиг Орноор ниснэ
Шаазан л хагарахгүй бол
Төр хагарах нь хамаагүй
Сар дальдармаар Сайхан охин
Аяган дотроосоо л аз хишиг горьдох l
Хорвоогийн бүх аягач
Хосгүй хөөрхөн амьтад
The Wine Glasser
Is in a attractive mood
With frosted eyelied
Her lips rosy and young
A good shape having she sees the king, well
And the queen a hell
She stands with wine sparking bright
Even before herou, and even enemy
The palace’s wine glasser knows
Dancing starts and listens
A noise of drawing a crape curtains
With lion carving a gold stamp
That imprinted by palm
Of the wine-glasser girl
Even the gentle and loving
Wine-glasser girl
Is able to lap up seven wolfs
To a still whisky
Mixed with snake’s saliva
But her eyes
Flee from other’s faces
By the age of eighteen
The sinful wine- glasser girl
Whose eyes look upon
A young antelope’s one And the girl flies
Through the palace
As like as the golden butterfly
If a porcelain cup would not break
Labels:
Шүлэг Яруу Найраг
Saturday, November 29, 2008
Эртний мань эрчүүд

До. Цэнджав
Эртний мань эрчүүд
Ээрүүлийн чимээнд нозоорч
Шанаагаа тулж
Шагай хаяж гутсан
Эвшээсэн... бөгтийсөн...
Ээрсэн... тэнэсэн
Эрчүүд ч гэж дээ
Эмгэдийн үгнээс дальдарч, халирч
Маргааш нүүхээ л бодсон
Манарсан амьтад явцгаасаан... ГЭТЭЛ
Тулганы гал дальдартал
Туурганы цан унатал
Эвэр бүрээ тас хийхэд
Дөрөөний сур шиг
Эрчлээд ирдэг
Мань эрчүүдийн урдуур
Нарнаас өөр юу ч хөндөлсөөгүй ээ
Өөрийн ч... Өрөөлийн ч ...
Бүсийг тайлуулаагүй
Өд газардах зайгүй
Өргөн мөрөн шиг үелж
Сарын газраас цалгиатай , халгиатай
Салхилаад өнгөрдөг аадар байсан
Арван тавны сар
Шил дээр хоноглоход
Адуу элдэж л явсан
Хэрлэн Орхон Туулыг,
Үсчүүлж холхисон
Үйгдэж явсаан.
Бухаарын алтан хоргойг
Бутартал сийчсэн хэрнээ
Ордны аягач охидын
Хормой хотонд адтаж
Олзны архинаас
Аяга аягаар залгилсан
Эртний эрчүүд минь ...
Сэлэмний сорвигүй нэгийгээ
Адалж шоолдог байтлаа
Ясыг нь болохноо дайснаас
Ян харцага шиг шүүрсэн
Амийг амь гэж боддоггүй
Агсан танхай мань эрчүүд...
Үүдээр гартал хөлөө жийгээд
Эхнэртээ ханьсаг гэж жигтэйхэн
Саарал азарганы унага
Хөх гарахад л хөхөрч л явсан
Сахалтай хөдсөн дээлтэй
Эртний мань эрчүүд..
Жадны оромтой хад чулуу
Жаргалтайн дэлгэр дуугаа
Наранд орхиод дугжирцгаасан
Хөлстэй тохомоо дэрлээд
Унтаж байсан... уйлж явсан...
Хөх Монголын ханын шийр одоо
Хүрз зээтүү хангинасан
Хүнийх болсоныг мэдэхгүй
Дугжицгааж байна
Өвгөн бүргэд
Үүрэглэж гуньдаг
Өнчин харгуйд
Чулуу болж үлдсэн
Тэдний дээр
Тэнгэр л мэлтийн
Холтороод.... Хэлтэрээд
Хайрга болж үйрсэн
Хөлөөр нэг шаргих
Эртний мань эрчүүд
Labels:
Шүлэг Яруу Найраг
Ээжийн тухай дуулал

До. Цэнджав
Ээжийн тухай дуулал
Аяа, ээжүүд гэдэг чинь
Алчуурандаа гандсан бурхад юмаа
Аавын хатуу үгийг дарстай нь хамт
Аршан болгоод хүүдээ амсуулдагаа
Аянга цахилгаан тээр цаана гялбахад
Аягандаа унагасан юм шиг сандаргаа
Зуух руу мөлхөж яваа ачаа хараад
Зуугаар зуугаар бүлээрхдэгээ
Галын захаас дээшээ гарч үзээгүй ээ
Гадаа гарч, гандталаа хүлээсэн ижий минь
Хөтөл даваад хүүгээ ирэх байх гэж
Хөрсөн цайгаа мартдагаа ижий минь
Уул шиг эр болсон юм чинь дээ хүү минь
Уймраа надаар одоо юугаа хийнэ
Амьтан хүнээс ч ичдэг биз дээ хөөрхий
Арагаа үүрээд явах минь л болоо гэх
Өөжин дүүжин нүүдлийн сүүдэрт
Өдий болтолоо дагжсан ээж минь ээ
Дэвэрсэн их цэнгээний чинь дунд
Дээлтэйгээ хатсан ижий чинь алга байгаа даа
Ижийгээсээ өөр багтахгүй тэр л газар чинь
Эрвээхэйнүүд олноор нисэлдэж байгаа даа
Гэвч дүү минь ээ
Гэрээ өргөчих шахаад л байна уу
Адис авмаар ижийтэйгээ мэдэхгүй
Анзаараагүй дэн дунхан л явна уу
Алт зуусан хулганы тэнгэрээс
Аяар, аяархан буулгаарай
Аргтай шар үнэг
Айлын гадуур өнгөрөөрэй
Ээжүүд гэдэг чинь үг унагахгүй мөртлөө
Энгэр дүүрэн зовлон юм шүү дээ
Олдохгүй юм энэ хорвоод үгүй ээ
Орь буурал ээж чинь л харин олдохгүй
Жаргалаа өвөр дээрээ асгасан
Жаахан буурайгаа баярлуулахгүй ч бүү гомдоо
Өдийнхөндөө, жаахан юманд баярлана
Өөрөө чи овоохон явахад л болно
Золгоод очиход үнсэх ээжтэй байхад
Зовлон гэдэг чинь үүрлэдэггүй юм аа
Ижий минь, ээж минь
Элж нурсан намхан уул минь ....
Labels:
Шүлэг Яруу Найраг
Subscribe to:
Posts (Atom)