Sunday, November 30, 2008

Тэртээ хөндийд бороо цаашилна


Санах л юм, чамайг санах юм

Сарны доогуур гол чимээгүй урсахыг санах юм

Модон гүүр тохойлдоод зогсоход

Мойл нүд чинь сормуусандаа чийгтэхийг санах юм

Тэртээ хөндийд бороо цаашлахад

Тэрлэгийн чинь заамаар туяа гийхийг санах юм

Арилсан борооны солонго гэзэгнээс чинь зүүгдэхэд

Арын ууланд хөхөө донгодохыг санах юм

Чисчүү тэрлэгийн богино хормой задалж

Чилгэр үдэшийн бороонд гүйхийг чинь санах юм

Шанзны чинь эгшгээр гэрэлтэй тооныг чинь олж

Шарилжны дундуур очдог хашааг чинь санах юм

Навчис шуурсан улингарын чөлөөгөөр холдож

Намрын шувууд шиг буцаад ирээгүйг чинь санах юм

Сөхөрсөн согоо шиг чинэрсэн гоолиг биеийг чинь

Цөөрөмд булхах сар шиг ариухан гэж санах юм

Аян холын харгуйд учрахгүй л юмсан чамтай

Алчуур намирах шиг чичрэхээ болио доо гэж санах юм

Сахал байтугай салхинд ч хиртмээр арван найман насыг чинь

Сарниахгүйн эрхээр чамтай уулзахгүй юмсан гэж санах юм


No comments:

Post a Comment