Saturday, January 17, 2009

Монгол хүн Монгол хүндээ хайртай байгаач ээ


До.Цэнджав: Монгол хүн монгол хүндээ хайртай байгаач ээ

Sunday, November 02 @ 22:10:18 GMT+8
Одоо цагийн товЧоон- "ХӨХ ЖАВАР"-ыг уншсан тэмдэглэл



Энэ Монгол Улсаа гэж өвчүү элгээ дэлгэж, өрөвлөг үсээ үтрээн зов¬сон бүгдийн маань бие цу¬ваа цуваагаараа чилээрхэж үхдэ¬гийн учир юу вэ? Харин тийм ээ, Цэнджав зохиолч оо. Энэ асуултыг тэртээ зуунд Ца¬хар, Барга, зарим түүхэнд Хар¬чин гэгддэг домогт жан¬жин, гүн Бавуужав өөрөөсөө асуу¬жээ. "Өвөр¬лөгч дөчин есөн хошууг Манж, Хята¬дын дарлалаас бүрмөсөн чө¬лөөлж, эцэг өвгөдийн үеэс тог¬тоосон өм¬нөд зүүн хязгаа¬рыг Цагаан хэрэмнээс наах¬нуур ханын шийрээр дугуйлах мэт болгох их үйлсийг..." эх¬лэ¬¬хээс нь аваад эцсийн горь䬬¬лого тасартал нь амь хайргүй явж ясаа дэрлэ¬сэн гүн Бавуужав гэж хэн байв. "...Гүнтэний мах шөл тэнцүү чилгэр тэгш бие, дог-шин хөх царай, эм¬тэрш¬¬гүй ца¬хиур чу¬луу мэт хатуу зориг, нэг яс чи¬гээрээ зан, хааяа хүү¬хэд шиг гэнэн, буцалсан онгиргон ааш..." бидний үед нэг их цуурайлан хүрч ирсэн¬гүй ээ. Гэтэл тэр¬бээр энэ цаг үеийн гол асуул¬тыг одоогийн биднээс асуух гэж таны "Ца¬харын хар шуур¬га" хэмээх туужид сүнс сүл¬дээ шингээн эргэж ирэв. Зу¬раач хүн бий¬рээрээ, удирдаач дохиураар ярьдаг бол та жин¬хэнэ зо¬хиолч гэдгээ харуулж, зохио¬лынхоо дүр-гүн Бавуу¬жавын гомдолт бодролоор ийнхүү өдөж асуужээ.

Мон¬голоо гэ¬сэн нь яагаад өөд¬лөх¬гүй бай¬наа та минь ээ. Мон¬голоо гэ¬сэн нь яагаад өөдөл¬дөггүй юм бэ. Манлай ван, Хайсан гүн, Да лам Цэрэн¬¬чи¬мэд, чин ван Ханддорж, Тү¬шээт¬хан Дашнямыг... Сүх¬баатарыг, Зо¬ригийг, Даш¬балбарыг, На¬ранцацралтыг алчихсан нь, алуулчихсан нь багадаа юу. Аяганд нь хор хийж, гэрт нь заазууртай алуурчин оруулж, замд нь бул чулуу хөндөл¬сүүлж байсан байнаа гэх эрүүгийн хавтаст хэрэг сө¬хөн, хэрэгт дурлах гээд бай¬гаадаа бус, ард түм¬ний заяа нь хаячихсан мэт, шилдэг хөв¬гүүдийг нь үхэл са¬мар шиг цөмөөд байхад яаж дуу¬гүй байх юм бэ. Ямар ад нүүр¬¬лээ вэ. Таны зохиол ч ин¬¬гэж "хашгирч" байна. Та ард түм¬нийхээ энэлэнг өөрөө¬рөө урс-ган, олон олон нийг¬мийн зүтгэлтнүүдийн хийрхлээс тохой тохой илүү сэт¬гэж, итгэж бас чаджээ. Та¬ны мөш¬гөсөн түүх, бичсэн "дуульд" гүн Бавуужавыг хар хята¬дуудын эсрэг сэлэмний¬хээ ир, жадныхаа үзүүр бол¬гон манай халхчууд, хүрээ¬ний ноёд ашиглачихаад, бу¬сад цагт бар ирвэсийн хөн¬жилд таатай дугжруулахгүй, эх ор¬ноо худалдахад нь саад бо¬лоод болохгүй болохоор нь өнөө л хятадуудтайгаа хав¬сай¬дан хороочихож байгаа юм. Ямар танил арга вэ. Монголчууд хүнээ, баатар эрээ, хурдан хүлгээ, ухаан¬тан мэргэдээ ганцаардуулж алах¬даа гарамгайг та дахиад л са¬нуулж байна. Бавуужав, түүн шиг ямар олон эх оронч ган¬цаардлаар нас бараа вэ. Би энэ зохиолыг тань улстөрж¬сөн нүдээр уншаад бай¬гаа юм биш шүү. Үүгээрээ та¬ныг хэн нэг¬тэй ч юм уу, сөр¬гөлдүүлье гээ¬гүй, зүгээр л зо¬хиолын тань нууц санаа, амин сүнс бол мон¬гол хүн, мон¬гол хүндээ хайр¬тай бай-гаач ээ" гэсэн, эрт¬ний эрсийн цусаар бичсэн уриа гэж ойл¬гог¬доод байна. Энэ туужийн цөлх сайхан эр "Булуу Түв¬дэн" шиг яс цус нь мон¬гол эр¬чүүл Монголд хо¬ворд¬сонд та ижлээ алдсан юм шиг гуньж, ард түмэн гээч арчаа¬гүй хэр¬нээ аугаа ихийн тө¬лөөл¬лийг Цэвээн зааны хо¬тойш¬гүй нуруунд үүрүүлэн са¬наа та¬вирч, гүн Бавуужа¬вын дайчин хурц, өрөвдөм дүрийн эргэ¬цүүлэл бухимд¬лаар монгол төрийн доройт¬соны учрыг тайлахыг та хи¬чээжээ. Түүх, ахуй, зан ча¬на¬рын өвөрмөц хөргүүдийг торгоны хээ мэт ялгаруулан зураад зогсохгүй, өнөө ца¬гийнхан ангаж цан-гасан өч¬нөөн олон "мессеж" шидсэн¬дээ таны зохиол ийм амьтай байгаа юм. Монгол үндэстэн 5ОО жилийн дараа мөхнө гэсэн Гумилевын олиг¬гүй таа¬маг хэрэв биелдэг юм бол, чухам ийм ийм зүйлээс бол¬ноо гэсэн жинхэнэ зохиол¬чийн зөн, уйтгар, орь дуун ч эд¬гээр "мессежээс" мэдрэг¬дэж байна.
"Эртнээсээ нааш эвлэж сураагүй, мөр мөрөө цавчиж ирсэн монголчуудыг хооронд нь зогсоо зайгүй бух шиг мөр¬гөлдүүлж байх учиртай... Монголчууд томхон юмыг "за яахав, тэгж л байдаг юм" гэж хэнэггүйтэх мөртлөө жижиг¬хэн зүйлд толгой нь гойд амар¬хан эргэдэг. Том мөсөнд хальтрахгүй мөртлөө, тэмээ¬нийхээ ганцхан хорголд амар¬хан хальтирдаг"..." Эм ши¬вэгч¬нээсээ дутахгүй ихэс ноёд нь хов, элдэв юм сон¬сохоороо наршиж халуудсан заан шиг чихээ дэлдийлгэж байдгийг..." (Д.Ц. "Цахарын хар шуурга" х-243) зохиолч та Манж Хятадын түүхэн бод¬лого, хувийн ажиглалт дүг¬нэлт, хамгийн гол нь түүх, амьд¬ралыг нэвт шувт мэдэр¬дэг, мэддэг бүхнээсээ ургуу¬лан сэдэж, зоригтойгоор ав¬чирсныг цаг цагт зохируулан сэтгэх эсэх нь уншигчийн хувийн хэрэг болой. Үнэн үг гэдэг ард түмэнд, алтнаас үнэтэй. Энэ үнэнийг Цэнджав та хэлэхээсээ айж бэргэсэн¬гүй. Ясны уран бүтээлч, элгэн садан үр нь л ард түмнээ хэзээ яллаж, хэзээ өмгөөлөхөө мэд¬дэг тэр л хуулиар Цэнд¬жав та ард түмэндээ хэлэх үг¬тэй зохиолч болжээ. "Цаха-рын хар шуурга" хэмээх энэ гайхамшигтай монгол, юлган хэлээр бичигдэж, ардынхаа зүйр цэцэн үгсээр бульдан гангарсан, гол болоод туслах дүр нь хүртэл номын хуудас¬наасаа өндийгөөд босч ирэх шахсан, театр киноны бэлэн баатруудтай сэргэг бүтээл бол уншигчийг оюун санааны бослогод уриалан дуудсан жинхэнэ зохиол юм. Ийм халуун эх оронч, шаналан энэлэнтэй бүтээл сүүлийн хорин жилд гарсныг би л лав санахгүй байна. Хоёр зо¬хиолчийн дотоод урланг харь-цуулах нь хоцрогдсоныг мэ¬дэх ч Ч.Лодойдамбын "Тунга¬лаг тамир"-ын хэл, найруул¬гын өндөрлөгтэй л арсалдан зэрэгцэх энэ мэт бүтээл бич¬сэнд нь эрхэм Долгорын Цэнд¬жав танаар бахархан баяр¬лууштай. Монголд сайн зо¬хиолч, романист төржээ, унш¬тугай, ухаартугай гэхээс өөр үг алга. Тэнгэрт халихад нь улсын Ерөнхийлөгч гэрт нь очиж малгайгаа аван эмгэнэл илэрхийлсэн өвгөн Сол¬жени¬цын, сэхээтний гоём¬сог пенс¬не дороос Орос ор¬ноо ёжлон харж, ядуу дорд¬сыг хайрла¬хын их мастер бол¬сон Чехов, нийгмийг, хү¬нийг анатомийн хичээлийнх шиг задлан үзүүл¬сэн Мопас¬сан, сэтгэл судла¬лын эцэг Стефан Цвейг... Хэ¬нээс нь манай Равжаа, Нацаг-дорж, Лодойдамба, Түдэв, Цэнд¬жав... дутах юм бэ. Бид бус¬дыг хангалттай магтлаа, одоо өөрийн хүнээ нээх цаг бо¬лоогүй юм уу, Монгол оо. Ха¬яанд байгаа Распутиныг да¬лайг аварлаа гэж, Айтма¬товыг ястан үндэстнээ өм¬гөөл¬лөө гэж дэлхий таньдаг. Тэдний¬хээс дутахгүй шана¬лан, хө-дөлмөр, ур авьяас монгол зохиолчид байдаг л юм даа. Ийм тууж, үгүүл¬лэгүүд бичихийн тулд дор хаяад их унших, уншсанаа¬саа ду¬туу¬гүй бодож эргэ¬цүүлэх нь зайлш¬гүй ээ. "Зуун жилийн ганцаардал" буюу зууны шил¬дэг гэх романыг бичигч, уран зохиолын сюр¬реа¬лист Мар¬кес "Аливаа бү¬тээл хуудасны тоо, худалдаа¬лагдсан хэм¬жээ, авсан шаг¬на¬лаар бус, харин зохиолынх нь дотоод санааны гүнээр үнэлэгддэг" хэмээн сэтгүүл¬чид яриа өг¬чээ. Нэгэн тос¬гоны амьдрал, хүмүү¬сийнх нь ёс суртахуу¬наар дэл¬хий хэ¬мээх тосгоныг дооглон му¬шилз¬санд энэ бүтээлийн амь байгаа. Долгорын Цэнджавыг ч одоо цагийн нутгархал, жалга довын харьяа¬лалд багтааж болохгүй са-нагдана. Учир нь өөрөө тийм бяцхан амьтан биш, хамаг Монголын энгээр хангинатал санаа алдаж, хал¬гин цалгин баярлаж чаддаг уран бүтээлч гэдгээ миний дээр дурдан буй "Цахарын хар шуурга" орсон энэ л "Хөх жавар" хэмээх, тууж, үгүүлэг, эсээний түүв¬рээрээ бат¬лаад¬хав. Энэ ном зохиолчийн га¬рын үзүүрээс бус, зүрхнийх нь ховдлоос хорь шахам жил боловсрон дуншиж байж уна¬сан бүтээл юм байна. Ард түм¬ний хөл дор гишгэх газар эмтэрч хорогдсоор байгааг, зан зан-шил, дуу хуур нь уул ус адил өвгөрөн мартагдаж, монгол хүн, яс мөс, монгол ахуй цөм даяаршлын түйрэнд даруу¬лан алга болсоор бай¬гааг энэ л түүврээс тольдож болохоор байна. "Хил, хэл, соёлыг аврахын төлөө ха¬ранга дэл¬дэх нь дэлхийн сүүлчийн хорхойг ч аврах үйлсийн эхэн юм" хэмээн Дэлхийн Зо¬хиолч¬дын хуралд Оросыг төлөөлж очсон грузины Но¬дар Думбазег хэлэ-хэд тэнд цугласан хүн тө¬рөлхт¬ний хам¬гийн гэгээн давхаргынхан алгаа хорстол ташиж байлаа. Нийгэм со¬лигд¬сон ч, үзэл санаа үлддэг.
"Энэ өчүүхэн муу Мон¬голын газар нутгийг сийчээд байх нь зүй. Осолдохгүй газар дээр хөл нь гишгэж, мал нь явж байвал газар байнаа гэж боддог улс. Түүнээс газар гэдэг бурхныг мэдэх ч үгүй, түүнээс юу авдгийг төсөөлөх ч үгүй. Орос Монголд наанаа тусалсан дүр үзүүлээд цаа¬гуураа бүх юмаа хийж байна шүү дээ... Эд ч бас Орост тийм сайн биш. Арга ягдаж байгаа юм... Дундад иргэн бүр нэжгээд малгай, өмд хоёроо тайлаад шидчихэд л... тэр чигээрээ битүү даруулж, бүтэж үхнэ шүү дээ. Эдний хил хязгаар гэдэг зүгээр ганц¬хан чулуу тавьсан зэрлэг хоосон газар шүү дээ. Тэр уул манайх, эртнээс нутаг¬лаж байсан гэж согтуу малчин ташуураараа нэг заахчмаан болдог гэнэ лээ...гээд үхрийн нүд шиг хундагаар дорнын газрын хүчтэй моатуу архи шимж..." (Д.Ц. "Цахарын хар шуурга" х- 245) суусан арван есдүгээр зууны Хятадын төрийн бодлоготны үг харам¬салтай нь, түүхэн үнэн юм. Ийм байсан, ийм байсаар байх болно. Зохиолч хүн улс үндэстнээ сэрэмжлүүлэх гэж бичдэг. Үүгээрээ л тэд ирж буцдаг улстөрчид, огцордог хаадаас үнэтэй. Цэнджав та энэ бүтээлээрээ хэлэх гэс¬нээ нэгэнт хэлж, үүргээ бие¬лүүлсэн тул, зохиолчдын гашуун хошигнолын дагуу "үхсэн ч болно" . Харин энэ геополитикийн ухаарал, гэ-рээс захиас мэт үгсийг тань огт уншаагүй, уран зохиолын ном унших нь циркт очиж алиалагч харахтай ялгаагүй гэж боддог оюуны лазантай хүмүүс, мөн тийм төрийн томчуудыг маань чөтгөр аваасай билээ.
Юутай гоё монгол хэл вэ. Тууж, үгүүллэг, эсээг ингэж монголоор бичиж бас болдог байх нь. Зурагт, сонин хэвлэл, гудамжны зарын самбар.. одоогийн бидний хэл яриа.... хаа сайгүй эрэмдэг зэрэмдэг болчихсон хөөрхий монгол хэл дундаас юу ч болоогүй юм шиг цойлоод гараад ирсэн унаган монгол хэлтэй зо¬хиолын түүвэр бол энэ "Хөх жавар". Хэл хүнийг хү¬мүү¬жүүлэх үүрэгтэй аж. Ийм амьд хэлээр ярьж ойлголцож, түүх, зохиолоо бичиж үлдээх нь хойч үеийнхэндээ өгч байгаа өв хөрөнгө шүү дээ. Ялангуяа уран зохиолын хи¬чээлийг дунд сургуулийн хө¬төл¬бөрөөс шахан зайлуулж, харийнхны бахыг хангаж бай¬гаа яг энэ үед... Ялангуяа зан заншил арай сэвтээгүй гэж боддог хөдөөд маань хүртэл түүх цадиг учирлах хөх өвгөд өдрийн од болж, нутагладаг уул усныхаа ч нэрийг мэдэх¬гүй тэнэг залуус шөнийн од болсон энэ үед...Сайхан мон-гол хэл минь рашаан мэт хүсэгдмүү.
Нэгэн үе манай утга зо¬хиол, тэр дундаа үргэлжилсэн үгийнхэн дампуурсаан, үүнийг хэн ч хүлээн зөв¬шөө¬рөх байх. "Хүргэн хүү" киноны монгол нь аргагүй зохиолыг бичсэн Д.Гармаа гуай маань эротик өгүүллэ¬гээр дагнаж маниусаа ичээ¬гээд авсан. Д.Намсрай буюу, наяад оны¬хон овоо итгэл тавьж байсан хурц зохиолч маань нэг сэдвээс халихаа больж, Б.Дог¬мидын өрөөсөн жигүүр Ж.Лхагва гэнэт тэн¬гэрт ха¬лин, ер нь л хамгийн гутрангуй дүр зургийг бү¬тээцгээсэн дээ. Үүнээс хэцүү нь, зохиолчид уран бүтээ¬лийн бүх талын баримжаагаа алдаж, гоо зүйн, ёс зүйн наад захын зарчмуу¬даасаа ухар¬сан явдал бай¬лаа. Монголоор хэлэх юм бол, жудаггүй бол¬сон гэх үү дээ. Б.Лхагва¬сүрэнгийн "Бүлээн нурам" киноны ичгүүргүй хэсэг, Л.Пүрэвдоржийн, хүүх¬дийн дэргэд уншмааргүй ай¬маар ном, соцреалистууд гэнэт модернизм гэж баахан төөрч будилаад эцэстээ "Тэ-нэмэл хүү эргэж ирсэн нь" алдарт зураг шиг хөрсөн дээ¬рээ буусан явдал, за тэгээд хэсэг бусдынх нь шар сонинд үнэн худал бичиж амь зуусан өрөвд¬мөөр амьдрал, үхэл энэ тэрийг тоочилтой ч биш. Зо¬хиолчдоо цаг үе нь дэндүү муу¬хай ширвэчихсэнээс л тэр байх. Сэнгийн Эрдэнэ баавай хэрэв тэнгэрийн шуудангаар та нарт минь захидал илгээ¬сэн бол, бөөн бөөн нулимстай дугтуй л унаж ирэх байсан биз ээ. Энэ бүхэн цагаа дагаад одож, сайн зо¬хиол оюуны хаалга тогших болсны түрүүч нь Д.Цэнджав таны энд дурд¬сан ном болой. Та тэнэж төөр¬сөнгүй, зүгээр л хэлээ, аран-шингаа, сэт¬гэлээ хад¬галж үлд¬сэ¬нээрээ гавьяа хийжээ. Эс тэгсэн бол ийм ном бичиг¬дэхгүй. Номны эд эс нь хэл, тэрхүү хэлийг бүтээгч хү¬нийг, ард түмнийг, үндэстнийг эс мэдэж, эс хайр¬лаж зохиол бичих нь Мянгуужингийн үл¬гэр ээ. Энэ удаад ашгүй, үл¬гэр уншаа¬гүй¬гээ дахин давтан хэлье. Та-ны "Сумын төв дээр" үгүүл¬лэ¬гийг уншаад би 21 аймгийн¬хаа бүх сумын төвөөр ороод ир¬сэн шиг бо¬лов. "Хөөрхий бидний бүсгүй¬чүүд"-ийг уншаад "Монголын хүүхнүү¬дийг ойлгодог ганц этгээд энэ байна" хэмээн танд баяр¬ласан. Их өдөж хатгасан дү¬рүүдтэй юм аа,үнэхээр. "Их Цахирын зун"-ы Цэнгэл шиг адтай хөөрхөн, "Сулинхээ¬рийн бор тал"-ын Цэсэм шиг тэнүүхэн, эрмэг хүүхэн болох гэж бодлоо цэгцлэн, хошуу¬гаа будаад авах жишээний. Монгол эр хүн гэж өмнүүр өн-гөрөхөд л хормой чичир¬мээр хийморьтнуудыг, хайл¬магт¬сан тос шиг сэтгэлт¬нүү¬дийг таны зохиолоос олов. Заримдаа ч улаан номонд орох шахсан мэт ховор са¬нагддаг тэднийг маань та нээж, Монголд дансалжээ. "Тэнгэрт хальсан тоос"-ны Дамдины ухаарал, өөр бас нэг урт нэрт, баримтат эсээ¬ний чинь Жолдого гуай хүртэл ямар сайн эрийн хуйх вэ. Тийм эрс өнөө нээрээ байдаг болов уу. "Айлчин" бол ерөөс "да¬варчихсан" бүсгүй хүнийг бай¬ранд нь тавьсан айхтар гүн санаатай юм. Тэтгэвэртээ гэ¬нэт "огцорсон", бүр танил ч юм шиг гене¬ралын хөөрхөн паян хүртэл яг л манай цагийн хө¬рөг дөө. Та үнэхээр хүнд маш хайртай, гярхай зохиолч юм аа. Таа¬гүрийг "Хүнлэг сэт¬гэлийн дууч" гэж цогт Не¬ру¬да тив алгасан хайрласан байдаг бол ганц хорооллын цаана ч юм уу, аж төрдөг Цэнджав та¬ныг ерийн найрагч дүү би ийн¬хүү цоллоход та ичихгүй юм байгаа биз дээ. Урлан руу тань хүндэтгэл¬тэйеэ өнгийн, зо¬хиолуудын тань хэл, най¬руул¬га, ур чад-варын чинь та¬на сувдан эр¬дэнэсийг хэл¬хэж, ирээдүйнх¬ний хүзүүнд зүүж өгөх буурал акаде¬ми-кууд бэлнээ тодорч, юмс бай¬рандаа тавигдахын эх¬лэл-шинэ залуу, шударга эрдэм¬тэд ч боловсрон торни¬ноо.
Эрэлхийлэл анхилсан "Морин галав", эгэл хүний уйтай "Найрын дарга"...би ер нь бүгдийг тоочих гээд байх шиг байна. "Маргааш л дайн эхэлчих юм шиг 1О8О хоног минь" бол өөрийн тань туулж өнгөрүүлсэн цэргийн гурван жил төдийгүй эр хүн, эр хүн болж, хатуу чанд, харгис хөлдүү дундаас өөрөөрөө гарч ирэх, ноён нуруугаа алдахгүй байхыг залууст, ерөөс хэн бүхэнд аминчлан ярьсан ах хүний үг аж. "Гэрч¬лэгчийн үг зуун жилээр үлд¬дэг" гээ биз дээ та?
Уул толгод, тэр бүү хэл хайр¬лан эвийлэхдээ нут¬гаа¬саа авч гарч зүрхлээгүй тог¬лоомон чулуудаа хүртэл хэ¬нэг¬гүй уншигчдынхаа алган дээр тавилан тавин, хэлмэг¬дүүллийн сүүдэр шүргээд л ав¬-сан удам судар, их бага ижий, амьдраад амьдраад буц¬¬чихсан ус нутгийнхнаа дур¬¬сан хайлсан, уяран ухаа𬬬¬сан, гаднаас нь хэн¬бугай ч харсан даруухан эр¬хэмсэг зохиолчийн ийм нэг том оо ном, одоо цагийн тов¬чоон гэмээр бүтээлийн тухай сэтгэгдэл минь жаргаж бай¬на. Харин "Хөх жавар" гэж, түүв¬рээ нэрлэсэн туужийн амьс¬гаа бол, та бидний амь¬дарч байгаа энэ цаг үе юм уу даа. Хатуу, хараал жатгатай, түг¬шүүртэй ч гэсэн, туулаад л гарахаас өөр замгүй энэ ца¬гийг ийм сайхан номтой бол давгүй туулчмаар л са¬наг¬данаа.
Яруу найрагч, утга зохиолын судлаач, шүүмж¬лэгч Цоодолын ХУЛАН

Номын Дээжис

Чонын Алтан шагай
Хөх Жавар

Чамайгаа оллоо дуучин: Үүрээ, Мөнхбат


Chamaigaa olloo - Munkhbat Uuree

Үг. До.Цэнджав
Ая. Балхжав
Дуучин. Үүрээ, Мөнхбат
Чамайгаа оллоо

Амин Үр Дуучин:Насантогтох


Nasantogtoh - Amin ur -

Үг. До.Цэнджав
Ая. Балхжав
Дуучин. Насантогтох
Энэхүү дууг дүү Баатарын бяцхан үрийн дурсгалд зориулан хийв.
Амин үр

Би Жаргалтай дуучин: Сарантуяа


Saraa - Bi jargaltai - Balkhjav

Үг. До.Цэнджав
Ая Балхжав
Дуучин Сарантуая
Би Жаргалтай

Зүүдэнд ургасан тэр минь


Minjinsor - Zuudend urgasan ter mini - Minjee

Үг: До. Цэнджав
Ая: Балхжав
Зүүдэнд ургасан тэр минь

Үггүй мордсон чи минь


Uggui mordson chi mini - Ariunaa

Үг До.Цэнджав
Ая Балхжав
Үггүй Мордсон чи минь